НАСА хүртэл ажиллаж явсан БОРЖИГОН ТӨМӨР гэдэг монгол эрдэмтний тухай би нэг юм эмхэлж бичиж сууна. Төмөр гуай 12 жилийн тэртээ тэнгэрийн оронд одсон билээ. Өөд болохоосоо өмнө намтраа Пало Алто хотын номын санд сууж бичиж байхдаа танил намайг дуудаж, хэд хэдэн зүйл тодруулан асууж байв. Олон жил дотно явсан тул оршуулгандаа оролцох хүмүүсийн жагсаалтанд Төмөр гуай намайг оруулж билээ. "Үлээх салхин: Хорчины талаас НАСА хүрсэн миний замнал" гэдэг номыг бичиж, найруулж дуусаад, хэвлэлд өгөхөд бэлэн болгочихоод өөд болсон доо хөөрхий. Гэвч эхнэр хүүхдүүд нь одоо болтол тэр номыг хэвлүүлсэнгүй. Эхнэрээс нь явдал учрыг лавлан асуутал "Хятадын түүхэнд харш юм бичсэн тул хүүхдүүдийн хувь заяанд муугаар тусах буй хэмээн болгоомжлоод хэвлүүлсэнгүй" гэж надад хэлэв. Нэгэнт хэвлэгдэхгүй болсон тул тус номыг уншиж үзсэн хүний хувьд би гол үйл явдлуудыг нь тэмдэглээд үлдээчихийг бодлоо. Төмөр гуай өөрийгөө Чингис хааны 33 дугаар үеийнх гэж надад удаа дараа хэлсэн. Тэрээр Хорчин дархан чин вангийн хүү тул Хасарын удам байх ёстой гэж эргэлзэж бодсон ч би өвгөнтэй ам зөрөлгүй өнгөрсөн юм. Тэгээд саяхнаас гэнэт баахан хятад материал ухаж үзлээ. Тэрээр үнэхээр Хасарын 33 дугаар үеийн хүн байв. Түүний дээд өвөг Зайсан бөх нь Хасарын 20 дугаар үеийн Хорчины ноён болно. Хасарын 32 дугаар үе болох Төмөр гуайн эцэг Хорчин дархан чин ван Намжилцэрэн ажээ. Түүнтэй газар нутгийн асуудлаар Гаадаа мэйрин даван заалдаж байсныг та бүхэн түүхийн сурахаас мэднэ буй за. Боржигон Төмөр гуайн дээд өвөг, Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны хүргэн хэмээн их алдаршсан, Хасарын 25 дугаар үеийн эфү Цэвдэнбалжирийнхөрөг байдаг юм байна. Манайхан Ойрадын түүхийг бичихдээ эфү ЦэвдэнбалжирийгӨөлдийнх гэж андуурсан байв. Хаана харснаа одоо би санадаггүй. Эфү Цэвдэнбалжир бол Хавт Хасарын удмын хорчин хүн болохыг сануулья. Тэгээд энэхүү Цэвдэнбалжирын хөргийг сонин болгож та бүхэнтэй хуваалцах гэсэндээ бичсэн зүйлээсээ таслан пост хийв. Андууд хянан үзэж, алдаа байваас надад дуулгасугай.
ЭХ СУРВАЛЖ:Shirchin Baatar
SHARE хийж Дэлхийн Монголчууддаа түгээгээрэй!
Дэлхийн Монголчуудын мэдээллийг нэг дороос LIKE дарж манай хуудсанд нэгдээрэй!
ЭХ СУРВАЛЖ:Shirchin Baatar
SHARE хийж Дэлхийн Монголчууддаа түгээгээрэй!
Дэлхийн Монголчуудын мэдээллийг нэг дороос LIKE дарж манай хуудсанд нэгдээрэй!